Шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг хүчээр автомашиндаа суулган, харанхуй эзэнгүй газар аваачиж зодож, хутга тулган дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг энэ сарын 26-27-нд шилжих шөнө баривчиллаа. Тэднийг баривчлах үед хулгайн тээврийн хэрэгсэлтэй явж байжээ. Уг хэргийг 17-23 насны Т, Б, Т, Н, Г нар үйлддэг байсан аж.
Дээрх этгээдүүд нь урьдчилсан байдлаар 4 удаагийн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ба зарим этгээд нь удаа дараа ял шийтгэгдэж байжээ.
Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар зорчихгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр үйлчлүүлэх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно
Хэрцгийгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн гэр бүлд 3.7 тэрбум төгрөг олгохоор болжээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв