Өчигдөр /2023.08.29/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдаж, тус намын тэргүүн дэд дарга, дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн гээд нийт 49 хүнийг албан тушаалд томилсон. Мөн тус хурлаар ҮБХ-ны гишүүдээ шинээр сонгох журам болоод тус хорооны гишүүдийн АН-д төлөх нэг жилийн татварыг 6 сая төгрөг хэмээн тогтоож, 2023 оны татвараа ирэх есдүгээр сарын 15-ны дотор төлөхийг даалгажээ.
Харин хурлын үеэр ҮБХ-ны гишүүний жилийн татварыг 10 сая төгрөг байх санал гарсан ч дэмжигдээгүй бол, тус хорооны гишүүдийг 504 хүнтэй болгох санал нь дэмжигдсэн байна. Товчхондоо, ҮБХ-ны 504 гишүүнээсээ татвар хэмээн тус бүр нь 6 сая төгрөгийг хурааж, жилдээ 3 тэрбум гаруй төгрөгийг АН-даа хуримтлуулах ажээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх 2 дахин нэмэгдсэнээр, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл 2 дахин багасна
ТАНИЛЦ: Засгийн газрын шинэ сайд, дэд сайд нар