Инновацын тухай хуулийн 16.4.1-д "Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих" тухай заалтыг хэрэгжүүлэх журам Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан.
Тус журмын хүрээнд Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр Улаанбаатар инновацын төвийн стартап компаниуд төслөө хэрэгжүүлэх хугацаандаа Инновацын тухай хууль, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон бусад хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх боломжтой юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Төсвийн тодотголын дагалдах хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна
Хилээр 20 саяас дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют гаргахыг хориглоно