Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис энэ өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байна.
Тус айлчлалын хүрээнд Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис өнөөдөр Гэгээн Петр, Паулын сүмд сүсэгтэн олонтой уулзалт хийлээ. Уг уулзалтад католик шашны хамба, санваартан, гэлэнмаа нар болон манай улсад үйл ажиллагаа явуулдаг католик сүмийн төлөөлөл оролцов. Мөн энэхүү уулзалтыг ажиглахаар ОХУ, БНСУ, Филиппин зэрэг орны иргэд хүрэлцэн ирсэн байлаа. Тэд сүмийн гадаа зогсож, Пап Францисыг угтан мэндчиллээ.
Гэгээн Петр, Паулын цогчин дуган нь Монгол дахь католик шашны гол сүм юм. Улсын хэмжээнд нийт 9 сүм байдгаас гурав нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Тус цогчин дуганы хэв шинжийн хувьд өрнийн болон монгол хэв шинжийг хослуулсан онцлогтой. Өөрөөр хэлбэл, монгол гэр хэлбэртэй боловч хийцийн хувьд Ромын католик шашны сүм хийдийн үзэмж, зохион байгуулалтыг бүрэн агуулдаг аж.
Уулзалтыг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан дэлхийн 23 орны 53 хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд сурвалжиллаа.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
У.Хүрэлсүх: Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үеэс эхэлсэн түүхтэй
Пап Францис: Зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг угтан авлаа