Харгалзах хүнгүй үлдсэн бага насны хүүхдүүд цонхоор унаж амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны 9 давхрын цонхоор 5, 7 настай хүүхдүүд унаж, нас барсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Ар гэрийнхэн нь хүүхдүүдийг харгалзах хүнгүй, гаднаас нь цоожилж үлдээсэн байсан. Шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдээллээ.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн:
- Орон сууцны цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт заавал хийх.
- Цонх, тагт, хаалтын аюулгүй байдлыг тогтмол шалгах
- Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг ажил, амьдралдаа хэвшил болохыг анхааруулж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай