Усны газраас улсын хэмжээнд 2022 оны байдлаар усны нөөцийг хамгийн их хэмжээгээр ашигладаг топ 10 байгууллагыг зарлалаа.
Үүнд:
1. УСУГ (УБ хот) - 48,7 сая м³(шоо метр)
2. “Эрдэнэт” үйлдвэр (Орхон аймаг) -19,9 сая м³
3. “Оюутолгой” ХХК 15,9 сая м³
4. ДЦС-4 (УБ хот) - 7,5 сая м³
5. ДЦС-3 (УБ хот) - 5,4 сая м³
6. “Багануур” ХК - 5,3 сая м³
7. “Эрдэнэт” ДЦС - 2,9 сая м³
8. “Шивээ-Овоо” ХХК ( Говьсүмбэр) - 2,2 сая м³
9. “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” - 2,2 сая м³
10. “Петрочайна дахин Тамсагбулаг” ХХК (Дорнод) - 2,1 сая м³
Эдгээр 10 компанийн ашигласан усны нийт хэмжээ 112,4 сая м³ буюу Монгол Улсын хэмжээнд нийт ашигласан усны 20 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн онд усны төлбөрт 50 тэрбум төгрөг ус ашигласны төлбөрөөс төвлөрүүлсний 70 хувь буюу 36,7 тэрбум төгрөгийг эдгээр компани (УСУГ-аас бусад) улсын төсөвт төлжээ.
Тус компаниуд ашиглаж буй усныхаа дөнгөж нэг хувийг хэмнэхэд улсын хэмжээнд ашигладаг усны хэмжээнд мэдэгдэхүйц хэмнэлт бий болно. Иймээс их хэмжээгээр ус ашигладаг эдгээр том компаниуд усны нөөцийн хэмнэлт, дахин ашиглалтын хувь хэмжээг нэмж, нөөцийг зохистой ашиглахад хамтран ажиллахыг Усны газраас уриаллаа.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Оюутолгой ижил төрлийн уурхайнуудаас 3 дахин бага ус ашиглаж байна
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна
Б.Жавхлан: Төсвөөс 2.2 их наяд төгрөг хэмнэх боломжтой