Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын шилжүүлэн ачих терминалын барилга угсралтын ажил 76 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Газар шороо, дөрвөлжин, дугуй хоолой, дээд бүтцийн ажллыг бүрэн дуусгажээ.
“Тавантолгой”-н бүлэг ордоос төмөр замаар тээвэрлэсэн чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих, хадгалах, гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо хийх зэрэг нэг цэгийн үйлчилгээ бүхий энэ терминал 24 цагаар ажиллах юм. Тус байгууламж жилд 12 сая.тн ачааг шилжүүлэн ачих хүчин чадалтай, ачилт, буулгалтын 74 га талбайтай. Одоогоор бетон талбайн барилга угсралтын ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Нэг удаад 2100 чингэлэгтэй ачааг буулгах хүчин чадалтай, нийт 985 м урт, 64 м өргөн, 0,3 м өндөр байхаар төлөвлөсөн тус талбайг энэ сарын 20-нд бүрэн ашиглалтад оруулахыг ЗТХЯ мэдээлэв.
Шилжүүлэн ачих терминал төслийн хүрээнд удирдлагын, нэг цэгийн үйлчилгээний, амрах болон харуулын байр, авто засварын төв зэрэг 9 барилга барьж байна. Төслийг ашиглалтад оруулснаар 285 байнгын ажлын байр бий болгох аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш