НИТХ-ын ээлжит хуралдаан маргааш буюу аравдугаар сарын 12-ны өдөр болох бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.
Тодруулбал, Засгийн газраас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг чөлөөлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан. Хуульд зааснаар, Ерөнхий сайд хотын даргыг нэр дэвшүүлэх саналыг гаргаж болохоор тусгасан юм. Ингэхдээ, НИТХ-аас тухайн санал болгосон хүний талаар санал хурааж, олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх юм.
НИТХ-ын хуралдаанаар нэр дэвшигчийг дэмжсэн эсэх санал хурааж, Ерөнхий сайдад уламжлах юм. Нэр дэвшигчийг олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдын захирамж гарснаар хотын даргыг үүрэгт ажилд нь томилно.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ