Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчийн асуултад залруулга өгөв.
Сэтгүүлч түүнээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таныг дуудаж шанаадсан гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд гараад буйг хэлээд, тайлбар хүсэв. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуд нь "Гүтгэлгийн чанартай мэдээллийг хуурамч хаягнаас гаргасан байна билээ. Ямар ч тийм зүйл болоогүй хариуцлагатайгаар хэлье. Би сүүлийн нэг сар шахам хугацаанд Ерөнхийлөгчтэй уулзаагүй. Хуурамч хаягнаас миний эсрэг гүтгэлгийн чанартай мэдээллүүд гаргаад байгаа. Би өмгөөлөгч хөлсөлж авч, миний эсрэг гаргасан хуурамч мэдээллүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Хаанаас, ямар зорилгоор хуурамч мэдээлэл гаргаж байгааг тодруулахаар хуулийн байгууллагад хандах гэж байна" гэлээ.
2 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Монгол Улс дотоодын хэрэглээнээс хэд дахин их сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш