Өнгөрсөн шөнөөс эхлэн Улаанбаатар орчимд угаар үнэртэж буйг олон нийт хэлж байгаа бөгөөд одоогоор шалтгаан тодорхойгүй байна.
Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс энэ талаар тодруулахад "Бид мэдээллийг авсан. Шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэлээ. Мөн ОБЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Манайд ямар нэгэн үйлдвэрийн осол, дэлбэрэлтийн талаарх дуудлага одоогоор ирээгүй байна" гэлээ. Харин Нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулах гэсэн боловч холбогдож чадсангүй.
Өглөөний 08.30 цагийн байдлаар, Нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад "Нийслэлийн онцгой байдлын газарт ямар нэгэн үйлдвэрийн дэлбэрэлт, ослын дуудлага бүртгэгдээгүй. Гал түймрийн 3 дуудлагатай хонолоо" гэв.
Зарим албан бус эх сурвалжийн хэлж буйгаар Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах Төмрийн үйлдвэрт шатамхай хий дэлбэрсэн гэх мэдээлэл байна. Бид энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв