УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Төслийн танилцуулгыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр чуулганд танилцууллаа. Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат хуулийн төслийг зарчмын хүрээнд дэмжиж буйгаа илэрхийлээд, "Эмэгтэй цэргийн алба хаагч голдуу ямар алба хашиж байна вэ. Бие бүрэлдэхүүний хэчнээн хувийг эзэлж байна вэ. Хэр тогтвор суурьшилтай ажиллаж байна вэ" гэсэн асуулт асуув.
Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр гишүүний асуултад хариулахдаа, "Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн эзлэх хувьд хэмжээ 11 орчим хувьтай байна. Дэлхийн дундаж хэмжээ 13-15 хувьтай байна. Дийлэнх нь холбооны анги салбарууд, ар талын албанд ажиллаж байна" гэлээ. Түүнчлэн "Дэлхийн геополитикийн асуудал амаргүй байна. Үүнийг анхааралтай ажиглаж байгаа. Дайчилгаатай холбоотой асуудалд Монгол Улс дайчилгааны нөөцийн бүрэлдэхүүн, чанар, тооны хувьд боломжийн гэж болно. Тодорхой тоо хэлэх боломжгүй. ҮАБЗ-өөс төрийн цэргийн байгууллагууд, хууль сахиулахын байгууллагын алба хаагчдын нэгдсэн сургалт явуулсан" гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв