Ардчилсан Намаас хотын даргын томилгоо, төрийн нууц, хүний эрхийн зөрчлийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Хуралд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, АН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, АН-ын дэргэдэх Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяр, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож байна.
Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр "Өнгөрсөн 7 жилийн хугацаанд МАН эрх барьж, бүх сайд энэ намаас гарч ирсэн. Нэг сайд нь солигдохоор л Эрүүгийн хууль буруу байж, хүчирхийллийн асуудал ял сул байж, согтуу жолоочийг дутуу шийтгэж байж гээд л байх юм. Хууль зүйн сайд нар өмнө нь юу хийж байсан юм бэ. Гэнэт хэрэг гарахаар л хууль болохгүй байна, өөрчилье гээд байх юм.
Цагдаагийн байгууллага эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг хянаж, хяналт тавьж чадаж байгаа юм уу, хүний эрхийн зөрчил юу байв гээд юу хийж байсан юм бэ. Хууль зүйн сайд нар цагдаагийн байгууллагын хэвлэлийн үүргийг л гүйцэтгээд байсан шүү дээ. Б.Энхбаяр сайд болчхоод хууль яриад буруу байна гэж байгааг гайхаад байх юм. Төрийн ордныг тойруулаад битүү камер байршуулаад өөрсдийгөө хамгаалаад байгаа биз дээ. Гэтэл иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар камер тавихгүй байгаа биз дээ. Боломж, мөнгө нь байсан уу гэвэл байгаа шүү дээ. Эндээс асуудал эхлэх ёстой.
Ний нуугүй хэлэхэд Х.Нямбаатар супер хүн болсон шүү дээ. Сүүлийн дөрвөн жилд бүх асуудал руу орлоо. Эдийн засаг, хууль, утаа, хөрөнгө оруулалт гээд мэддэггүй ч юм алга. Ийм юм байж болохгүй. Эрх мэдлийн зарчим алдагдаж байна. Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатараас өөр хүнд итгэдэггүй юм байна. Х.Нямбаатар хотод шударга ёсыг тогтоох гэж байгаа бол ажлаа аваад хамгийн түрүүнд Д.Сумъяабазарыг хуулийн байгууллагад шалгуулах ёстой. Худалдан авалтыг хэрхэн хийснийг шалгуулах ёстой. МАН бүх асуудлыг өөрсдөөсөө хайх ёстой. Бүх эрх мэдэл, боломж нь өөрсдөд нь байсан шүү дээ. Худалдан авах ажиллагаа буруу байна гэвэл хуулиа өөрчлөхгүй яасан юм.
Өнгөрсөн хугацаанд торгуулиа авч чаддаггүй байсан юм байна. Үүнийг яаж аятайхан авах арга замыг олоогүй байна. Ажлаа хийгээгүй байна. Тэгсэн хэр нь торгуулиа төлөхгүй бол шоронд хийнэ гээд байж болохгүй" гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно