УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг томилох асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хороог даргалж байсан УИХ-ын Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон тул чөлөөлж, уг албанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг нэр дэвшүүлснийг гишүүд 73 хувь нь дэмжлээ. Д.Цогтбаатар нь:
- 1988 онд Орос 14-р сургуульд
- 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй
- 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе
- 1998-2000 онд Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн
- 2000-2002 онд Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал
- 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
- 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2013 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- 2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайд
- 2015 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Хүний эрхийн дэд хорооны дарга
- 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Гадаад хэл: Англи, Орос, Кхмер, Тай хэлтэй.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шинэ сайд, дэд сайд нар
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай