Нийслэл дэх орон сууцны дундаж үнийг өмнөх оны есдүгээр сартай харьцуулахад 9.3 хувиар өсжээ. Харин энэ сарын ханш өмнөх сараас 1.9 хувиар нэмэгдсэн байна.
Түүнчлэн шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцных Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.57 сая төгрөг байгаа юм. Тайлант хугацаанд шинэ орон сууцны үнийн жилийн өсөлт 11, хуучин орон сууцных 7.4 хувьтай гарчээ.
Жилийн өсөлтийн хурд энэ оны хоёрдугаар улирлын эцэс болон гуравдугаар улиралд эрчимжээд байна. Гуравдугаар улирлын эцсийн байдлаар Хан-Уул болон Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нийлүүлэлт эрс нэмэгдсэн нь үнийн өсөлтөд нөлөөлсөн талаар үл хөдлөх хөрөнгийн салбарынхан онцоллоо
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
НҮБ дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулав
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна
Юанийн ханш өссөн ч эрэлт нэмэгдээгүй, солилцоо хэвийн байна