Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер суурилуулсан байна гэх агуулга бүхий мэдээлэл өнгөрсөн сарын 21-нд цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Цагдаагийн байгууллагаас тус дуудлага мэдээллийн дагуу сургуулийн захирал "О"-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгаад, Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2000 нэгж буюу 2 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулж шийдвэрлэжээ.
Сурагчдын ариун цэврийн өрөөнд хяналтын камер суурилуулсан нь хувь хүний эрхэнд халдсан асуудал гэх шүүмжлэл өнгөрсөн хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олны анхааралд байсан юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв