УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэхдээ эрх баригчид 100 сая хоньтой тэнцэх хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Цар тахлын хариу арга хэмжээнд эхний үед Засгийн газраас 5.1 их наяд төгрөгийг, мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Мөн гадаадын зээл тусламжийн гурван их наяд төгрөгийг зарцуулсан байдаг. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр 1.2 их наяд төгрөг, Оюутолгой компани нэг их наяд төгрөгийг цар тахлын хариу арга хэмжээнд хандивласан. Нэг хонь 200 мянган төгрөг гэж тооцвол нэг их наяд төгрөг 5 сая хонь болж байна. 20 их наяд гэж тооцвол 100 сая хоньтой тэнцэх хэмжээний мөнгийг цар тахлын хариу арга хэмжээ нэрээр эрх баригчид гарын салаагаар урсгасан" хэмээлээ.
Мөн тэрээр хоёр их наяд төгрөгийг ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хүүтэй болон хүүгүй зээлснийг тэмдэглээд, ямар компанид энэхүү зээл очсон талаарх мэдээлэл тодорхой бус байгааг шүүмжлэв. Иймд эрх баригчдыг энэ талаарх зардлаа тайлагнах шаардлагатайг тэмдэглэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
Ж.Батсуурь: Сонгуульд яаж олонх болох вэ гэдгээ бодож төслөө оруулж ирж байна