УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байхтай холбоотой заалтыг хасах нь зүйтэй гэж үзлээ.
Өнөөдөр тус заалтыг сэтгүүлчид эсэргүүцэж Төрийн ордонд хөдөлгөөн өрнүүлсэн бөгөөд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тус хуулийн заалтыг эргэн татахтай холбоотой саналыг УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлсэн юм.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, "МСНЭ-ийн хүсэлтийн дагуу Эрүүгийн хуулийн зарим заалттай холбоотой асуудлыг хэлэлцлээ. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслийг бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангалах чиглэлээр боловсруулсан. Ингэхдээ, Эрүүгийн хуулийн 21.9 буюу мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байхтай холбоотой заалтыг тусгасан. Энэ заалт нь мэдээлэл олж авах эрхийг багасгаж хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах гэж байна гэх агуулгаар сэтгүүлчид эсэргүүцэж байгаа. Чуулганаар эл хуулийн төслийн 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзлээ. Энэ гурав дахь өдөр ээлжит бус чуулган хуралдах бөгөөд Эрүүгийн хууль болон Хүүхэд хамгааллтын тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Энэ асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэнэ" хэмээлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Сэтгүүлчид эрхийнхээ төлөө УИХ дахь МАН-ыг бүлэгт шаардлага хүргүүллээ
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш