ХЗДХ-ийн сайдаар томилогдсон дороо Б.Энхбаяр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Сүүлийн өдрүүдэд нийгэмд өрнөсөн хүүхэд хүчирхийллийн гэмт хэргүүд, үүнээс улбаалсан олон нийтийн уур амьсгал ч нөлөөлсөн. Нөгөө талаас шинэ сайд энэ нөхцөл байдлыг ашигласан.
Тэгвэл нэмэлт өөрчлөлтөд, мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хүнд ял шийтгэл оноох заалт туссан. Өмнө нь энэ заалт албан тушаалтан байсан бол одоо "Хүн" болж өөрчлөгдөөд байгаа юм. Ингэснээр зөвхөн мөрдөн шалгах ажиллагааг хариуцан явуулж буй албан тушаалтнуудаас гадна тодорхой мэдээллийг өөрийн эх сурвалжаар олж авч шүгэл үлээсэн, эсгүл түүнийг олон нийтэд мэдээлсэн сэтгүүлч хамаарах утга бий болж буй.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дээрх хуулийн заалтыг эсэргүүцэж УИХ дахь МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлж байна. Энэ шаардлагыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хүлээн авснаа илэрхийллээ.
Тэрбээр “МСНЭ-ээс хүргүүлсэн шаардлагыг хүлээж авлаа. Бүлгийн хуралдааны дараа гарсан шийдвэрийг танилцуулна” гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шинэ сайд, дэд сайд нар
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв