УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Туваан ипотекийн зээл иргэдэд олдохгүй байна, эх үүсвэрийг нь нэмэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлэв.
Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн тухайд 2024 онд 500 орчим тэрбум төгрөг үндсэн өр болон хүүгийн төлбөрөөр төлөгдөнө.
Монголбанкны 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр дээр арилжааны банкны 100-120 тэрбум төгрөгийн эх үүсвэр нэмэгдэхээр 600-620 тэрбум төгрөгийн хооронд ирэх онд ипотекийн зээл олгоно" хэмээв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ц.Туваан: Хэрэгцээ байхад мөнгө хэвлэх хэрэгтэй. Инфляц дээрээ өөр бодлогоо гаргаад барь л даа
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна