ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн EC-145 нисдэг тэргээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд олсныг мэдээллээ.
Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Гурванзагал, Матад, Сэргэлэн, Чойбалсан сум, Сүхбаатар аймгийн Асгат, Баруун-Урт, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Онгон, Уулбаян, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Эрдэнэцагаан сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Баянмөнх, Галшар сум, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайншанд, Сайхандулаан суманд нийт 335 иргэн сураггүй болсноос 15:00 цагийн байдлаар 333 иргэнийг эсэн мэнд олоод байна. .
Харин цасан шуурганы улмаас Дорноговь аймгийн Айраг суманд нэг иргэн эндсэнийг олж тогтоов. Одоо Дорнод аймгийн Матад суманд нэг хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Б.Ариунбуян: Сургалтын нисдэг тэрэг осолдсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна
БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн Монголын аврах багийг “Баатарлаг үйлстэн”-ээр тодруулав
Эрэн хайх, аврах баг Турк Улсыг зорилоо