Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногт, малчдын орлогыг дэмжих зорилгоор малчдын бойлж, хэрэгцээлсэн мах махан бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэх, махны чанар стандартыг сайжруулах зорилгоор 100 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байгаа. Энэ хүрээнд малчдаас мах авах ажлыг эрчимжүүлнэ.
Мөн малын тэжээл, өвсний хомсдол үүсэж байна. Зам цасанд дарагдсан, нийлүүлэлт хангалтгүй байна. Иймд малын тэжээл экспортлохыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа. Тэжээлийн үйлдвэрүүдтэй хамтарч малчдад үйлдвэрийн үнээр тэжээлийг нийлүүлэх ажил хийгдэж байна.
Түүнчлэн ханиад томууны тухайд эмнэлгийн ачаалалд анхаарах, эм тарианы нөөцийг бүрдүүлэх асуудлууд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар яригдсан" гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв