ХУД-ийн 3-р хороонд өчигдөр 10 давхар барилгад түймэр гарч долоон хүн нас барсан хэргийн талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гал маш их тархсан байсан. Өөрийн эрхгүй утаажилтын бүсээс гарч явсан гэдэг тайлбарыг өгч байгаа юм. Ер нь ийм нөхцөлд галын уулга гэж зүйл орж ирдэг аюултай. Тийм үед иргэд онгорхой хаалга үүд, цонхоор гарах үйлдэл хийдэг. Энэ нь эргээд эрсдэл дагуулдаг. Гал унтраахаар ажиллаж байгаа албан хаагчдын хувьд хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Хорт хийн утаан баг, амьсгалын төхөөрөмж, гал унтраах хэрэгслийг бүрэн ашиглаж ажиллаж байна. Манай алба хаагчид дээд давхарт байгаа иргэдийг аюулгүй газарт шилжүүлэх, утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа нэг алба хаагч ухаан алдсан. Яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч эргэж ухаан ороогүй, харамсалтайгаар амиа алдлаа. 27 настай залуу алба хаагч. Энэ жил Солонгосын гал сөнөөх сургуулийг төгсөөд, томилогдоод ажиллаж байсан залуу. Холбогдох хуулийн дагуу бид мөнгөн тэтгэмж олгоно. Мөн амь насны даатгал, оршуулгын зардлыг Онцгой байдлын байгууллагаас хариуцаж гаргаж өгнө. Обьектийн буюу ахуйн түймэртэй тэмцэж яваад алба хаагч амь эрсэдсэн анхны тохиолдол. Ой хээрийн түймэрт амь насаа алдах, бэртэж гэмтэх тохиолдлууд бүртгэгдэж байсан. Анхны тохиолдол болсонд үнэхээр харамсалтай байна" хэмээжээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай