Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг мөрдүүлэхийг үүрэгжүүлсэн. Гэвч Монгол Улсын нүүр царай болох Гаалын байгууллагад Б.Жавхлан сайдын баз гэх хүн дураараа аашилж дунд чөмгөөрөө жиргэж байгаа сурагтай. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлангийн баз Б.Даваасүрэн Гаалийн ерөнхий газрын "албан бус дарга" буюу Гаалийн хяналт шалгалтын газрын даргаар ажилладаг. Тэрбээр энэ сарын 1-нд Замын-Үүд боомтод албан томилолтоор ажиллажээ. Энэ үеэрээ архидан согтуурч, агсам тавьж Замын-Үүдын Гаалын дарга О.Цэенрэгзэнг албан тушаалаараа далайлган сүрдүүлж, зодож танхайрсан байна. Энэ үйл явцыг буяныг бүүр гаргаж, бузрыг бүү оруул гэх уриатай тус байгууллагынхан тас нуужээ. Нэг үгээр төрийн санхүү мөнгөний бодлогыг тодорхойлох хариуцлагатай албан тушаал базынхаа ёс зүйгүй үйлдлийг хайцаалах хэмжээний эрх мэдэл болж таарлаа.
Бадарчин явсан газар балагтай гэдэг шиг Б.Даваасүрэн болон тэдний гэр бүлийнхэн монголын төрд хар мөртэй. Учрыг тодруулбал, түүний төрсөн ах Б.Даваажав гэх нэгэн мөн л өмнө нь Бичигт боомт гаальд ажиллаж байхдаа алдарт Баатарын хэрэгт холбогдож, контробантын хэргээр "аавын хаалга" татаж байсан бараан түүхтэй. Мөн Б.Даваасүрэн нь өөрөө ч цэвэрхэн нэгэн биш. Түүний хувьд өмнө нь Гашуунсухайтын Гаальд ахлах, орлогч, дарга гээд бүх албан тушаалыг хашсан. Ингэхдээ Монголын төрийг цөлмөсөн нүүрсний хулгайг гардан зохион байгуулж удирдан цэцэглүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэх мэдээлэл бий.Төгссөн сургууль, мэдлэг боловсрол гэх юмаар дулимаг түүнийг хамт ажиллаж байсан нөхөд нь мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй, эвгүй хүн хэмээн тодорхойлсон нь ч бий. Ийм нэг луйварчин Монголын гаальд сайд базынхаа сүрээр далайлган хаан мэт аяглаж байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэйг сануулах нь илүүц биз ээ.
Эх сурвалж: NewsTV.mn
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Нүүр царай таних технологи ба гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх магадлал
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ