Украины парламентын вебсайт дээр даваа гарагт /2023.12.25/ байлдааны албанд татагдах хүмүүсийн насыг 27-гоос 25 хүртэл бууруулах хуулийн төслийн эх бичвэр нийтлэгдсэн байна.
Тус бичвэрт Украины ямар иргэн хугацаат цэргийн албанд татагдах талаар тусгахдаа 25 нас хүрсэн хүмүүст хамаарна гэжээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ сарын 19-ний өдөр жилийн эцсийн хэвлэлийн бага хурал хийхдээ Зэвсэгт хүчин нь 450-аас 500 мянган цэрэг шинээр дайчлах хүсэлт тавьсныг мэдэгдсэн.
Зеленский одоогийн байдлаар Зэвсэгт хүчний хүсэлтийг дэмжих эсвэл эсэргүүцэхээ илэрхийлээгүй байгаа. Тэрбээр баталсан тохиолдолд ноцтой олон тооны хүн татах тул нэмж хүн дайчлах хэрэгтэй гэдгийг харуулсан нэмэлт аргумент сонсохыг хүсэж байгаа гэдгээ хэлжээ.
Украинд алба хааж буй цэргүүдийн тоо тодорхойгүй байгаа. Гэхдээ мэргэжилтнүүд өмнө нь тус улс нэг сая гаруй хүнээс бүрдсэн Зэвсэгт хүчинтэй гэж тооцоолж байсан юм. АНУ-ын албан тушаалтнууд дайн эхэлснээс хойш олон зуун мянган цэрэг амь үрэгдэж, шархадсан гэж тооцоолж буй. Ийм учраас шинэ цэрэг Украинд хэрэгтэй байгаа юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Нүүр царай таних технологи ба гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх магадлал