Японы Ишикава мужийн Ното хойгт даваа гарагт /2024.01.01/ болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 57-т хүрсэн байна. Мөн мягмар гарагт /2024.01.02/ албаны хүмүүс нэмж хүчтэй чичиргээ үүсэж магадгүй гэдгийг иргэддээ анхааруулжээ.
Ишикава мужид 7.6 магнитуд хүчтэй газар хөдлөлтийн дараа хэд хэдэн удаа чичиргээ нэмж мэдрэгдсэн байна. Гамшгийн улмаас үүссэн дэд бүтцийн хохирол үлэмж их байсан тул шууд тогтооход хүндрэлтэй байгаа юм. Японы хэвлэлийн агентлагууд олон арван мянган байшин нурсан гэж мэдээлсэн байна.
Тус мужийн зарим бүсэд одоо хүртэл ус, цахилгаан болон сүлжээ тасарсан хэвээр байгаа аж. Ишикава мужид оршин суудаг Мики Кобаяаши “Гэр дотор байгаа зүйлс эмх замбараагүй болсон нь том асуудал биш. Хана нурсан тул хажуугийн өрөө шууд харагдах болсон. Би цаашид энд амьдарч чадахгүй байх” гэж хэлжээ.
Японы арми гамшигт өртсөн бүсэд мянга гаруй цэрэг илгээж, аврах ажилд дайчилсан гэж тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида хэлсэн юм. Аврах ажиллагаа эхэн шатандаа явагдаж байгаа тул нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Япон улсад амьдарч буй МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо