ХЗДХЯ-наас Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХЗДХ-ийн сайдын туслах Д.Мөнх-Эрдэнэ Зөрчлийн тухай хуулиар торгуулиа төлөөгүй жолооч нарт оногдуулах шийтгэлтэй холбоотой мэдээллийг өглөө.
Энэ үеэр тэрбээр, төлөгдөөгүй байгаа торгуулийн мөнгөн дүнтэй холбоотой мэдээллийг дурдсан юм. Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд төлөгдөөгүй байгаа торгуулийн хэмжээ 90 гаруй тэрбум төгрөгт хүрээд байна. 50-аас дээш удаагийн зөрчил гаргасан 3 мянга хүний төлөөгүй торгуулийн хэмжээ 4 тэрбум төгрөгт хүрсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас сүүлийн 5 жилийн дунджаар 111 хүн амь насаа алдсан" гэв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно
Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэгт сануулах арга хэмжээ авдаг болно
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ