SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
      6.24
    • Улаанбаатар
      21 °C
    • Валютын ханш
      $ 3580₮
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
      6.24
    • Улаанбаатар
      21 °C
    • Валютын ханш
      $ 3580₮

    Л.Оюун-Эрдэнэ: Үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ нь шат дараалсан ажлуудын зонхилох хэсэг


    О.Сэрүүнээ
     2022-04-15 17:05
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, залуусын жагсаалтай холбоотой 15 багц, бичгээр ирүүлсэн 270 орчим саналыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв. 

    Дээрх саналын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллага, судалгааны байгууллагатай хамтарсан ажлын баг байгуулж дүгнэлт гаргажээ. Тус ажлын багийн дүгнэлтээр, багц асуудлыг 74 хувь нь үнийн өсөлттэй холбоотой байгаа бол 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдал, авлигал, тэгш бус байдалтай холбоотой дургүйцэл, мөн 12 хувь нь цалин, нийгмийн баталгаатай холбоотой суурь шинэчлэл хийх санал байсныг Ерөнхий сайд мэдээлийн эхэнд тодотголоо. 

    Засгийн газрын хуралдаанаар олон нийтийн саналыг хоёр байдлаар дүгнэжээ. Нэгдүгээрт, дэвшүүлсэн асуудлуудын 60 хувь нь ойрын хугацаанд хэрэгжих боломжтой үнийн өсөлтийн асуудал. Хоёрдугаарт, дунд хугацаанд шийдэгдэх хууль, эрхзүй, тогтолцооны шинэчлэл буюу 30 жилийн хугацаанд бугширсан, шийдэж чадаагүй реформын шинж чанартай асуудал байна гэж үзжээ. 

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "ОХУ-Украины зөрчил, БНХАУ-д эрчимжиж буй цар тахлын давалгаа нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой яаралтай арга хэмжээ авах шаардлага бий болгосон. Засгийн газар иргэдээс ирсэн шаардлагуудыг үе шаттай хэрэгжүүлэх, ингэхдээ хамгийн олон санал авснаас нь эхлэх нь зүйтэй гэж үзсэн" хэмээгээд, үнийн өсөлттэй холбоотой асуудалд ямар арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ танилцуулав. 

    Олон улсад ачаа барааны эргэлт удааширч, бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэнээс үнэ хөөрөгдөх асуудал гарч байгааг дурдаад, зарим стандарт бус арга хэмжээ авахаас аргагүйд хүрснийг тодотголоо. Энэ хүрээнд Засгийн газраас өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас шалтгаалсан гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийг УИХ өнөөдөр яаралтай горимоор хэлэлцэн баталлаа. 

    Энэ хууль хэрэгжсэнээр, 

    -Олон улсад огцом үнэ өсөж буй нефтийг импортлогч аж ахуйн нэгжид нөөц бүрдүүлэхэд шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр олгох эрх зүйн орчин бүрдсэн. Ингэхдээ, зээлийн хүүгийн татаасыг төр харицна. Эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг бүрэн шийдвэрэж Засгийн газар төв банктай хамтран сангийн болон мөнгөний бодлогыг уялдуулаах замаар шатахууны үнийг хямралт нөхцөл байдолын үед боломжит дээд хувилбараар барих боломжтой. "Шатахуун бол манай инфляц өсөх гол шалтгаан. Рублиэр хэлцэл хийхэд асуудал гарахаас эхлээд олон асуудал үүсэж байна. Сингапурын биржэд үнэ огцом өсөх нөхцөл үүссэн. Дор хаяж шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүссэн тул ийм эрх зүйн орчин бүрдүүлэхээс өөр аргагүй" хэмээн Ерөнхий сайд тэмдэглэв. Энэ багц арга хэмжээнд 100 сая ам.доллар зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ. Цаашид нефтийг дотооддоо үйлдвэрлэх сонирхолтой ААН-ийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. 

    -Гурил, марны үнийг тогтоон барих эрх зүйн орчин бүрдүүлсэн. Ингэхдээ, төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгох, тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилийн улаанбуудайн нөөцийг худалдаж авна. Ингэснээр, дэлхий дахинд ззсэж буй улаанбуудайн хомсдолоос сэргийлэх, хаврын тариалалтыг онцгой анхаарах дэмжлэгийг ААН-үүдэд олгосноор болзошгүй хүнсний тасалдлаас сэргийлэх боломж бүрдэнэ. 

    Мөн өнөөдрийн хуралдаанаар, импортын цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг он дуустал тэглэх саналыг УИХ-д оруулахаар тогтов. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих багц арга хэмжээний хүрээнд дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үндсэн түүхий эдийн НӨАТ-ыг чөлөөлөх шийдвэр гаргалаа. 

    Дотоодын хүнсний үйлдвэрийг дэмжихэд зориулж нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 10 их наядын хөтөлбөрийн схемийн дагуу олгохоор төсвийн тодотголд шингээхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, хүнсний ногоо, улаанбуудай, ургамлын тосны ургамал тариалах, хүнсний агуулах, зоорь барих, боловсруулах хүнсний үйлдвэрүүдэд үээл олгох юм байна. Энэ зээлийн хүүгийн татаасыг мөн төрөөс хариуцах аж. 

    Дээрх арга хэмжээ нь том үр дүн авчирна. Гэхдээ биднээс хамаарахгүй зүйлс олон бий. Эрх зүйн хүрээнд Засгийн газар УИХ-тай хамтарч боломжит бүх хувилбарыг шахаж байна. Үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ нь шат дараалсан ажлуудын зонхилох хэсэг" хэмээн Ерөнхий сайд мэдээллийн үеэр тодотгов.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна

    2022-04-20 14:57

    Л.Оюун-Эрдэнэ: Зайсангаас зуслан хүртэл G-Class хөлөглөдөг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ИРГЭД шаардаж байна

    2022-12-15 14:32

    Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

    2022-03-31 17:34
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    1 долоо хоног
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    2 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    3 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    3 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    3 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    3 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    3 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    3 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    3 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    3 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    3 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    3 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    3 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    3 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    3 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    3 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    3 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    3 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    3 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    3 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    3 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    3 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    3 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    3 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    3 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    3 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    3 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    5 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    5 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    5 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    5 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    5 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    5 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    5 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    5 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    5 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    5 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    7 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    7 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    8 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    8 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    8 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    8 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    8 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    8 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    8 сар
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    1 долоо хоног
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022-2025 Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.