Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх зорилгоор, төрөөс олгох нэг хүүхдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв.
Олон нийтээс Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмж бага байгаа асуудлаар санал олноор ирсэн байна. Тиймээс нийлслэд цэцэрлэгийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодыг тодорхойлж хувийн хэвшилтэй хамтрах зарчмын шийдэл гаргасныг Ерөнхий сайд мэдэгдлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Төсвийн бодлогод тулгуурлан цаашид нийлсэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжтэй холбоотой асуудалд хөрөнгө оруулахад бодлогоор анхаарна. Нийт 270 обьектын асуудал байгаа ч тэдгээрийг хүлээхгүйгээр хувьсах зардлыг хоёр дахин нэмэх шийдэл гаргасан. ААН-үүд өөрийн ажилчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулбал татвар ногдох зардлаас хасаж тооцох хамтарсан шийдлийг Улаанбаатар хотод гаргах нь зөв гэж үзэж байгаа" хэмээв.
Дээрх асуудлыг ирэх долоо хоногт УИХ-д оруулж, төсвийн тодотголын төсөлтэй хамтатган хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна