“S Outlet” дэлгүүрийг нураах болсонтой холбогдуулан агуулах чөлөөлөх худалдаа зарлаж зарим барааг иргэдэд үнэ төлбөргүй тарааснаас болж, үймээн үүссэн тухай бичлэг өчигдөр цацагдсан. Улмаар цагдаагийн алба хаагч гурван удаа хий бууджээ.
Эмх замбараагүй байдал үүсэх үед аж ахуйн нэгж болон очсон цагдаагийн алба хаагч нар зохицуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Цагдаагийн албан хаагч хийн буугаар гурван удаа хий буудсан ч үймээн намжаагүй төдийгүй иргэд ч тоогоогүй байна.
Энэ талаар холбогдох албаныхан “Иргэд дарагдах, эрүүл мэндээрээ хохирох, гэмтэж бэртэх бодит эрсдэл гэнэт учирсан тул алба хаагчид зохих хууль, журмын дагуу хийн буу ашиглаж нөхцөл байдлыг намжаасан. Хий буу нь хууль, журамд зааснаар биедээ авч явах ёстой тусгай хэрэгслийн нэг” хэмээжээ.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
О.Цэлмэг: Намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна
Ж.Чүлтэмсүрэн: Ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлж ажилласан учраас эрсдэл бүхнийг давж чадлаа
Эсктремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан таван иргэнийг саатуулав