Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 36 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн сургуулийн арын замд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тээврийн цагдаагийн албанаас дуудлага, мэдээллийг шалгахад 22 настай, эрэгтэй “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөж, ослын улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Явган зорчигчид болон жолоочид эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Иймд жолооч Та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ч.Батбаатар: Хотын дарга зам тээврийн осол гаргасан нь тогтоогдоогүй
Хүүхдийн гар утас дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ
Буянт-Ухаа 2-ын орчимд ноцтой зам тээврийн осол гарлаа