Сонирхогчдын боксын дэлхийн аварга хүрэл медальт, Ази тивийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар дөнгөж сая АНУ-ын Нью-Йорк хотод мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийж, ялалтын цувралаа ес болголоо.
Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 8-0 гэсэн амжилттай явж байсан юм. Үүнийхээ дөрвийг нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч байлаа. Тэгвэл өнөөдөр болсон тулаанд оноогоор ялсан байна.
Тэгвэл түүний өрсөлдөгч мэргэжлийн бокст 14 ялалт байгуулж, хоёр ялагдал хүлээсэн Гвинейд төрсөн Канадын иргэншилтэй Мохамед Сумаора байлаа. Сумаора манай тамирчинд ялагдсанаар карьерынхаа гурав дахь ялагдлыг хүлээж байгаа нь энэ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Э.Цэндбаатар аваргын бүс зүүлээ
Л.Энхрийлэн хос медальтан боллоо
Б.Чинзориг 2 дахь ялалтаа авлаа