УИХ-ын намрын чуулган энэ баасан гаригт /2024.03.15/-ны 10 цагт нээлтээ хийнэ. Намрын чуулганы нээлтийн дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсох юм. Үргэлжлүүлэн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын их хурлын тогтоолын төсөл, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй танилцах аж. Мөн намрын чуулганы нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож "Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар танилцуулах аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх 2 дахин нэмэгдсэнээр, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл 2 дахин багасна
ТАНИЛЦ: Засгийн газрын шинэ сайд, дэд сайд нар