Монголчууд 330 сая төгрөгөөр хийчих төслийг гаднын компаниар найман тэрбум төгрөгөөр хийлгэхээр болсонд харамсаж байгаагаа МУИС-ийн Компьютер график, мультимедиа судалгааны лабораторийн профессор, доктор А.Энхбаяр ярьжээ.
Энэ нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан “Виртуал сургуул”-ийн төслийн тендерийг дагалдсан үг яриа, халаглал юм байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан жолоочийн хүүхэд ч, Ленинградад дээд сургууль төгссөн, манай шинэ үеийн боломжийн сайн сэхээтэн.
Гэтэл энэ хүний сонин сонин хандлага удирдаж байгаа салбарт нь гараад л байх юм. Монгол хэл, уран зохиолын маш сайн мэдлэгтэн.
Эдүгээ монгол хэлний хичээл бага цагаар орж, уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хассан.
Энэ хэрээр харьжсан сэтгэлгээтэй, эх монгол хэл тааруу багачуул залуус улам олширсоор. Л.Энх-Амгалан сайд яагаад энэ асуудал дээр дорвитой өөрчлөлтийг хийдэггүй хүн бэ.
Доктор А.Энхбаяр гэдэг хүн худлаа яриагүй байх. Үнэхээр монголчууд хийж чадах төслийг яагаад хийлгэж болохгүй байгаа юм.
Тэр тусмаа монголчуудын санал болгож байгаа үнээс хэдэн арав дахиг их үнээр гадаад компаниар хийлгэж, гадагш мөнгө урсгах ямар хэрэг байна аа, Л.Энх-Амгалан сайд аа. Өөрөө бол амьдрал мэдэхээр л хүн харагддаг, угаас тийм ч биз.
Хоол хийж байгааг нь үзэхээр үнэхээр л амьдралын зах зухыг чимхлүүрээс нь ойлгосон хүн харагддаг. Өмч нь болох компани нь буюу “Юнитель”-ээр бүх монголчууд үйлчлүүлж байна.
Бүгд тэнд мөнгө төлж үйлчилгээ авч байна. Монголын тэргүүн баян хүн л харагдах. Тийм болохоор гаднын улс илүү дээр харагддаг гэж баймааргүй.
"Виртуал сургуул”-ийн төслийг ярьж, урам нь хугараад байгаа А.Энхболдод Л. Энх-Амгалан сайд биечлэн хариу өг.
Яагаад 330 саяын ажлыг найман тэрбумаар хийлгэхээр болсноо тайлбарла аа, Л. Энх-Амгалан сайд аа!
Б.ДОРНО
Amlalt.mn
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
САНАХ ОЙ: АДМИНЕРАЛЫН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЦААД САНАА...
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Л.Энх-Амгалан: Боловсролын багц хуулиар 6 шинэчлэлийг хийнэ