Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороо тайлангаа хэлэлцүүллээ.
Тайланг Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс эмийн үнийн өсөлт өрхийн төсөвт багагүй дарамт үзүүлэхэд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авах, мөн эмийн сан, эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан цаашид төрөөс эмийн зах зээлийг зохицуулах цаг болсныг онцоллоо.
Одоо эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг арилгах шийдлийг гаргах ёстой.
Үргэлжлүүлэн Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны саналаар Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянасантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлах санал хураалт явуулж, тогтоол батлагдлаа.
Түр хороо тайлан, санал дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулснаар уг хороог татан буугдсанд тооцно гэж заасны дагуу Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог татан буугдсанд тооцсон Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан.
Тогтоол батлагдсаны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ж.Чинбүрэн гишүүний ахалсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хороо богино хугацаанд үр дүнтэй ажиллаж, тодорхой санал дүгнэлтүүдийг танилцууллаа. Одоо эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг арилгах шийдлийг гаргах ёстой. Шийдэл, хариуцлага хоёр орхигдож байгааг ард түмэн шүүмжилж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг яаралтай хэлэлцэж, баталъя. Ард иргэд малын ч эм, хүний ч эм чанарын баталгаагүй байна. Лабораториор баталгаажуулдаг байдлыг тодорхой болгохыг шаардаж байгаа. Эмийн үнийн зохиомол өсөлт байгааг Түр хороо дүгнэсэн. Түр хорооны ажлын үр дүн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд тусгалаа олох ёстой гэв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг