УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбоотой зөвлөмжийн асуудлаар санал солилцсон тухай тус бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэв.
Тус бүлэг Засгийн газрын өнгөрсөн баасан гарагт гаргасан шийдвэрийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн шийдэл дутагдалтай байгааг дуулгав. Тухайлбал, хил гаалийн асуудлыг даруй шийдвэрлэхэд холбогдох сайд, удирдлагууд санаачилгатай ажиллах хэрэгтэйг сануулав. Мөн дэд сайд нараас гадна төрийн бүх шатанд орлогч дарга нарыг чөлөөлөх, ойрхон сумдыг нэгтгэх хэрэгтэй гэсэн саналыг Засгийн газарт хүргүүлэхээр тогтсон тухай танилцууллаа.
Мөн Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо байгуулахдаа хуулийн зүйл, заалтыг ноцтой зөрчсөн гэж тус бүлэг үзжээ. Тодруулбал, цөөнхийн төлөөлөл гуравны нэгээс доошгүй байна гэж заасан шаардлагыг хангаагүй, бүлгийн саналыг харгалзан үзэлгүй хоёр хүний төлөөлөл оролцуулсан гэдгийг дурдав.
Бүлгийн хуралдаанаар, АНУ-аас Монгол Улсад биолаборатори байгуулах тухай мэдээлэл гарсантай холбогдуулан мэдээлэл солилцсон байна. Учир нь ОХУ-ын хэвлэлээр сүүлийн үед тус улсын нэр бүхий өндөр албан тушаалтан дээрх мэдээллийг өгөх болжээ. Энэ асуудлаар ГХЯ-наас хөндлөнгийн экспертүүдийг урьж дүгнэлт гаргах шаардлагатайг тэмдэглэв. Тэрбээр, "ГХЯ энэ асуудалд мэдэгдэл гаргаад өнгөрч болохгүй. Хэдийгээр, Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч Жуковын хөшөөний дэргэд биолабораторийг эсэргүүцсэн иргэдээс мэдүүлэг авах хэрэгтэй. Тэр хүмүүс Монгол Улсад ийм ажиллагаа явуулах гэж буй мэдээллийг хаанаас авсныг нь тогтоох нь зүйтэй" хэмээв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна