2024 оны УИХ-ын сонгуульд горилогчдыг намаас нь тодруулах үйл явц өчигдөр 00.00 цаг хүртэл хагарал тэмцэл, хэрүүл цохион, эсэн бусын асуудал дунд дуулиантайхан болж өнгөрлөө. Хуулийн хугацаанд баригдсан намууд жагсаалтын 48, тойрогт өрсөлдөх 78 горилогчоо тодруулж, нэрсийг нь нийтэд зарласан юм.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хүрлээ. Түүний шийдвэр, сонголт алга ташим байлаа. Жагсаалтад өмнө олонтаа сонгогдсон эрхмүүд, сайд нарыг оруулж ирэхгүй хэмээснээ албажуулж, шинэ залуу, мэдлэг чадвартай залуусыг намынхаа жагсаалтад эрэмбэлсэн нь нийгмийн талархлыг хүлээж байна.
Мөн өмнө УИХ-д хэдэнтээ сонгогдсон Х.Болорчулуун, Д.Сарангэрэл, Б.Бат-Эрдэнэ, Г.Амартүвшин нарын арав гаруй гишүүнийг "тэтгэвэрт нь гаргаж", жагсаалтад байтугай тойрогт ч өрсөлдөх боломж олгоогүй нь олон нийтээс оноо авсан том алхам байлаа. Өөрөө ч үлгэрлэн тойрогт нэр дэвшинэ гэлээ. МАН зангаргаа харууллаа. Л.Оюун-Эрдэнэ ч намын дарга, Ерөнхий сайдын хувьд эрэмбээ мэдрүүллээ.
Гэтэл АН эсрэгээрээ. Хуучин лидерүүдээсээ салж чадсангүй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, С.Эрдэнэ, С.Баярцогт нарт боломж олгосноороо олон олон гишүүдийнхээ бухимдлыг өдөөж, ард түмний итгэлийг ч алдлаа. Нам хагаралтай хэвээр байгаагаа харууллаа. Гэсэн ч намын дарга Лу.Гантөмөрт энэ хамаагүй бололтой өөрийгөө жагсаалтад багтааж, "башийв".
Сонгуулийн эхлэл дүр зураг нэг ийм л... МАН холыг харан нүүж, АН харин гараанаасаа л "бүдрэв".
Д.Сүрэн
Sanuulga.mn
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Пап Францис: Зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ирлээ
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх 2 дахин нэмэгдсэнээр, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл 2 дахин багасна