Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б өнгөрсөн шөнө бусдын гарт амиа алдсантай холбогдуулан Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж, "УИХ-ын сонгуулийн I тойргийн Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын даргыг МАН-ын гишүүн санаатайгаар амийг нь хохироолоо. Тухайн үед МАН-ын нэр бүхий зургаан нэр дэвшигч сурталчилгаагаа хийж явсан байна. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, А.Цогцэцэг, Д.Даваадалай нарыг сурталчилгаагаа хийж байхад нь МАН-ын гишүүн О нь Ардчилсан намын байран дээр ирж, "Манай намын нэр дэвшигчдийн сурталчилгаан дээр ирсэнгүй" хэмээн агсам тавьж, Ардчилсан намын гишүүн Б-гийн хоолойн тус газар нь өшиглөж, санаатайгаар амийг нЬ хохироосон байна. Ар гэрийнхэнд нь Ардчисан намын зүгээс эмгэнэл илэрхийлж байна.
Энэ нь тухайн иргэнийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь амийг нь хохироосон хүнд төрлийн гэмт хэрэг. Иймд бид намын зүгээс албан ёсоор мэдэгдэл гаргаж, СЕХ-нд хүргүүлнэ" хэмээн мэдэгдлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг
А.Ишдорж осол хийснээ хүлээн зөвшөөрч, Засаг даргын ажлаа өгөхөө мэдэгдлээ
У.Хүрэлсүх: Хүнсний хувьсгалд баялаг бүтээгчдийн хүчин чармайлт хамгийн чухал