Автомашины осол гаргаж, 57 настай иргэний амь насыг хохироосон гэх хэрэгт холбогдоод буй Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж ажлаа өгөх хүсэлтээ бичжээ.
Тэрбээр "Миний бие хэд хоногийн өмнө осол гаргаж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал болсон. Үүнд одоо ч харамсаж, цочирдсон хэвээр байна. Хохирогчийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүсээс дахин дахин уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлье. Хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй бас үүрэгтэй.
Иймд Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр Монгол Улсын Ерөнхий сайдад хүсэлтээ гаргасан бөгөөд хэргийг холбогдох хууль журмын дагуу шалгуулж шийдвэрлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна" гэж бичжээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ц.Чимэдцэрэн: Биднийг шархадсан цэргүүд зодох нь ч энүүхэнд байв
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал болно
Д.Базарханд: Дайнд оролцсон Баяндунгийн охидын түүхийг 40 жил нууцалсан