Ардчилсан намын гишүүн, Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх энэ сарын 15-16-нд шилжих шөнө бусдын гарт амиа алдсан. Түүнийг хөнөөсөн этгээд нь МАН-аас хангайн бүс буюу I тойрогт нэр дэвшигч, бригадын генерал Г.Сайханбаярын ухуулагч байсныг МАН-аас мэдээлсэн.
Улмаар тус намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Г.Сайханбаярыг ёс зүйн хариуцлага хүлээж нэр дэвшигчээс эргүүлэн татах шийдвэр гаргасныг МАН-ын генсек Д.Амарбаясгалан шуурхай хэвлэлийн хурал хийж зарласан.
Гэтэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32.13 дахь хэсэгт, "Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно" хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл, нам эвслийн шийдвэр гарсан ч нэр дэвшигчийг эргүүлэн татах боломжгүй гэсэн үг юм. СЕХ-ноос ч мөн ижилхэн тайлбөр өгсөн байна билээ.
МАН-ын сонгууль удирдаж буй төв штабын удирдлагууд сонгуулийн тухай хуулиа бүрэн гүйцэт уншаагүй хэрэг үү, эсвэл гал намжааж, нэр дэвшигч генералаа ардуураа хамгаалж, түр зуур аргацаав уу?
Таавчиктай нялх биетэй эх өвлийн хүйтэнд 5 алхахад албан тушаалаасаа огцордог жишиг тогтоогоод буй МАН-ын удирдлагууд сонгуулийнх нь нэгжид ажиллаж байсан этгээд бүхэл бүтэн хүний амь хөнөөчихөөд байхад өөрсдөө хариуцлагаас зугатаж тойруулж байгаа нь харамсалтай...
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
МАН-ын гишүүн "Манай намын сурталчилгаанд ирсэнгүй" хэмээн агсам тавьж, Сант сумын Ардчилсан намын дарга Б-гийн амийг хөнөөжээ
УИХ-ын гишүүний 38-ыг тойргоос, 38-ыг нь жагсаалтаар сонгодог болно
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив