Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх Ай Си Ти Групп ХК-ийн төв байраар зочиллоо.
Элчин сайд М.П.Сингх, Ай Си Ти Групп ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн, ТУЗ-ийн гишүүн А.Баттамир нар уулзалтын үеэр хоёр улсын мэдээллийн технологийн салбарын хөгжил хийгээд ирээдүйд өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээ, боломжуудын талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Элчин сайд М.П.Сингх Ай Си Ти Групп ХК-ийн залуу боловсон хүчинг Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлээд цаашид Ай Си Ти Групп ХК болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хамтын ажиллагааг олон талаар, бүрэн дэмжихээ мөн илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд стратегийн бусад чиглэлүүдэд хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
АНУ-ын Элчин сайдын яамтай Ай Си Ти групп хамтран ажиллана
Монголд зочлох жилийн хүрээнд визийн шаардлагаас иргэдийг нь чөлөөлж буй 34 орон
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв