УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр хуулийн байгууллага яллагдагчаар татан шалгаж байгаа. Энэ хүрээнд Улсын ерөнхий прокурор дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хаалттай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан юм.
Уг асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хаалттай горимоор хэлэлцсэн билээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш