УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэнэ.
Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар үдээс өмнө эхлээд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж санал, дүгнэлтээ боловсруулах юм. Дараа нь санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын нэгдсэн чуулган асуудлыг үдээс хойш хэлэлцэхээр төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, УЕП-оос УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ