УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар, гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Тодруулбал, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр товлосныг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлсний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
Төсвийн тодотголын дагалдах хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна