ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ялалтын баяр буюу энэ сарын 9-нд Украинд албан ёсоор дайн зарлаж магадгүй бөгөөд ингэснээр, Оросын цэргийн нөөц хүчийг бүрэн дайчлах эрх мэдлийг гартаа авах боломжтой гэж АНУ болон барууны албаныхан таамаглаж байгаа тухай CNN агентлаг мягмар гарагт мэдээллээ.
Оросын ард түмэн энэ өдөр 1945 онд нацистуудыг ялсны ойг тэмдэглэдэг. В.Путин хэдэн сар үргэлжилсэн түрэмгийллээ "цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлэхийг шаардаж байгаа юм.
Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес өнгөрсөн долоо хоногт “LBC” радиод ярилцлага өгөхдөө "ОХУ-ын эрх баригчид Украин дахь дайны ажиллагааг “Цэргийн тусгай ажиллагаа” гэж тодорхойлж буй. Тэгвэл Путин энэ тодорхойлолтыг өөрчлөхийг зорьж байж магадгүй. Путин аль хэдийн “бид нацистуудын эсрэг тулалдаж байна. Бидэнд нэмэлт хүч хэрэгтэй байна” гэж хэлэх нөхцөлөө бүрдүүлсэн" гэж мэдэгдэж байсан юм.
НАТО-гийн тоо баримтаар Украины дайнд одоогийн байдлаар Оросын талаас багадаа 10 мянга гаруй цэрэг амь насаа алдаж, зэвсэгт хүчний нөөц шавхагдан, ихээхэн хохирол амссан гэх тооцооллыг хийсэн. Тиймээс Кремль Украин дахь дайны ажиллагаагаа амжилтад хүргэхийн тулд цэргийн хүчээ нэмэгдүүлэх нь зайлшгүй алхам гэж дүгнэсэн байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
Ц.Чимэдцэрэн: Биднийг шархадсан цэргүүд зодох нь ч энүүхэнд байв
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв