Хятад, Оросын төв банк өөрсдийн үндэсний төлбөрийн системийг хоёр улсад ашиглах, сурталчлах талаар хэлэлцэнэ гэж Бээжингийн Москва дахь төлөөлөгч Жан Ханхуй ТАСС агентлагт өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Тэрбээр, "МИР" болон Хятадын "ЮнионПэй" үндэсний төлбөрийн системийг хоёр улсад сурталчлах, ашиглах асуудлыг хоёр талын төв банк зөвшилцөн шийдвэрлэнэ" гэсэн байна.
ОХУ-ын Украинд явуулж буй "цэргийн тусгай ажиллагаа"-ны улмаас Оросын банкууд олон улсын санхүүгийн системээс тусгаарлагдсанаас хойш тус улс гадаадад төлбөр хийх цөөхөн сонголтын нэг бол МИР болон ЮнионПэй юм.
Дэлхийн улс орнууд Москвагийн эсрэг урьд өмнө хэзээ ч байгаагүй хориг арга хэмжээг авсныг Хятад шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Хоёр улс сүүлийн жилүүдэд харилцаагаа бэхжүүлж, тэр дундаа хоёрдугаар сард "хязгааргүй" түншлэлээ зарласан.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
Ц.Чимэдцэрэн: Биднийг шархадсан цэргүүд зодох нь ч энүүхэнд байв
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв