НҮБ-ийн Хүүхдийн Сан болон Монголын Скаутын Холбоо хамтран баруун хязгаарын Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн алслагдсан 10 сумын охид хөвгүүдэд өнөө үед нэн шаардлагатай байгаа ундны ус, ариун цэвэр, технологи болон нөхөн үржихүйн цогц мэдээлэл олгох хөтөлбөр хэрэгжүүллээ.
Тодруулбал, “STEM, MHSRH, Youth for Water, Sanitation and Hygiene” буюу “Шинжлэх ухаан, Технологи, Инженер, Математик, Охидын сарын тэмдгийн үеийн ариун цэвэр болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, Хүүхэд залуус ус ариун цэвэр, эрүүл ахуйн төлөө” хэмээх төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.
Дээрх төслийн хүрээнд 2022 оны 4 дүгээр сард
· Баянхонгор аймаг Эрдэнэмандал сургууль
· Баянхонгор аймаг Гурванбулаг сум
· Баянхонгор аймаг Баянцагаан сум
· Баянхонгор аймаг Баян-Өндөр сум
· Говь-Алтай аймаг Эрдэн
· Говь-Алтай аймаг Цогт
· Говь-Алтай аймаг Жаргалан
· Завхан аймаг Идэр
· Завхан аймаг Тэс
· Завхан аймаг Цэцэн-Уул хэмээх аймгийн төвөөсөө алслагдсан 10 сумуудын 12-17 насны 500 гаруй охид хөвгүүн хамрагдсан.
МСХ-ны сургалтын баг нь сургалт хөтөлбөрөө онолын олон өртөөлсөн хэлбэрээр видео хичээлүүдтэй хослон явуулсан бөгөөд ингэснээр охид хөвгүүд ерөнхий ойлголтоос гадна өртөөнүүд дээр өөрийн биеэр турших болон хийж үзсэнээр илүү хөгжилтэй байдлаар ойлголтоо тэлсэн юм.
Сургалтын сэдвүүдийг танилцуулахад:
STEM боловсролын хүрээнд Шинжлэх ухаан, Технологи, Инженер, Математикийн тухай ерөнхий ойлголт, ундны усны талаар ойлголт өгөн ус хэрхэн бүтсэн, дэлхийн усны нөөц, усаа хэрхэн хайрлаж гамнах мэдлэг олгосон бол өртөөлсөн хэлбэрээр ундны усны чанарыг шалгах, хэрхэн цэвэршүүлэх талаар гэх мэт сонирхолтой туршилтуудыг хийн виртуал орчинд аялж технологийн шинэ эрин үетэй танилцан гарын доорх материал аар төрөл бүрийн зүйлс хийсэн байна.
MHSRH буюу "Охидын сарын тэмдгийн үеийн ариун цэвэр, нөхөн үржихүйн эрүүл мэнд" сургалтаар өсвөр насны охид хөвгүүдийн нөхөн үржихүй, сэтгэл зүйн талаар хичээлүүд орж ерөнхий ойлголт олгохын зэрэгцээ 2019 онд НҮБ-тай хамтран хэрэгжүүлж байсан WASH буюу "Хүүхэд залуус ус ариун цэвэр, эрүүл ахуйн төлөө" төслийн сургалт хөтөлбөрүүдийг мөн хэрэгжүүлсэн. Өртөөлсөн байдлаар гараар хэрхэн нян бактери хурдан дамжин халдварладаг, хэрхэн хамгаалах талаар сонирхолтой хэлбэрээр таниулсан. Уг төслөөр хүүхдүүдийн хамгийн дуртай өртөөний нэг бол “хэрхэн саван хийх” өртөө байсан бөгөөд өөрсдийн гараар хамгийн хямд төсвөөр гарын саван бүтээснээр өдөр тутамдаа өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ халдвар нян бактериас хамгаалах боломжтой болсон юм.
Сум болгонд оролцогч хүүхдүүдийн “STEM” клубүүд байгуулагдсан бөгөөд тус клубийн гишүүд өөрсдийн оршин суугаа сумын ундны усны чанарыг шалган мэдэж авч иргэдэд ундны усны шинж чанар ямар байгаа талаар бусдад таниулж мэдүүлэх, хэрхэн арга хэмжээ авах талаар нөлөөллийн үйл ажиллагаа хийн эхэлсэн байна.
Сургалтад хамрагдсан нийт хүүхдүүдийн сэтгэгдэл өндөр байж идэвхтэй сургалтад оролцож дараагийн үйл ажиллагааг тэсэн ядан хүлээж байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд уг төслийн хэрэгжүүлэгч НҮБ-ийн Хүүхдийн Сан болон төслийг хэрэгжүүлэхэд тусалсан хэн бүхэнд талрхал дамжуулаарай хэмээн хичээнгүйлэн захисан юм.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Ц.Чимэдцэрэн: Биднийг шархадсан цэргүүд зодох нь ч энүүхэнд байв