Монголын пастелаар зурдаг уран бүтээлчдийн анхны хамтарсан үзэсгэлэн "Монгол арт" галлерейн дөрөвдүгээр давхрын танхимд маргааш буюу энэ сарын 12-ны 16.00 цагт нээлтээ хийнэ.
Тус үзэсгэлэнд пастелаар зурдаг нийт 15 уран бүтээлч бүтээлээ үзэгчдэд толилуулах юм. Тухайлбал, Монгол Улсын Төрийн соёрхолт, ардын зураач, УГЗ До.Болд, СГЗ П.Цэгмид, Ж.Саруулбуян, гавьяат багш, зураач дизайнер Н.Нямжав зэрэг алдартай зураачид бүтээлээ дэлгэнэ. Мөн Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Ц.Эрдэнэцог, Б.Төмөрбаатар, О.Дарамбазар, Ц.Сүхээ, Д.Батдорж, З.Уянга, А.Чадраабал нарын уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн пастелаар зурдаг залуу уран бүтээлчид болох СТА Э.Гансүх, Л.Оргилболд, Б.Түвшин, Б.Болортуяа нар бүтээлээ толилуулах юм байна.
Мөн үеэр дээрх хамтарсан үзэсгэлэнд оролцож буй зураач Л.Оргилболд галлерейн гуравдугаар давхрын танхимд бие даасан үзэсгэлэнгээ нээхээр төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, пастел нь хөнгөн, өнгөлөг, нарийн ширхэгтэй зургийг бүтээх боломжийг олгодог. Ингэснээр, гадаад төрх байдал, арьсны эмзэглэл, уруулын шүүслэг байдлыг нарийн буулгахад тохиромжтой байдаг аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Зураач Л.Оргилболд 10 дахь бие даасан үзэсгэлэнгээ нээнэ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо