МУЭ-ийн гишүүн, залуу уран бүтээлч Л.Оргилболдын уран бүтээлийн бие даасан 10 дахь үзэсгэлэн "Mongol art gallery"-гийн гуравдугаар давхрын танхимд маргааш буюу энэ сарын 12-ны 16.00 цагт нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх юм.
Пастелаар уран бүтээлээ туурвидаг тэрээр өөрийн бие даасан үзэсгэлэнгээс гадна тус галлерейн дөрөвдүгээр давхрын танхимд болох "Пастел-2022" хамтарсан үзэсгэлэнд мөн оролцож байна. Түүний бие даасан үзэсгэлэнгийн нээлт "Пастел-2022"хамтарсан үзэсгэлэнгийн нээлттэй давхар болох аж. Монголын тэргүүлэх 15 уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн нь пастелаар туурвидаг зураачдын анхны үзэсгэлэн юм.
Л.Оргилболд МУБИС-ийг дүрслэх урлаг, дизайны багш мэргэжлээр 2006 онд төгссөн. Түүнээс хойш өнөөг хүртэл чөлөөт уран бүтээлээ туурвиж байна. Энэ хугацаанд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ 9 удаа олон нийтэд дэлгэж байжээ.
Бие даасан үзэсгэлэнгүүд:
2008 “Шинэ өнгө” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн, Занаду арт галерей
2009 “Үзэсгэлэнт говь нутгаар” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн, ХБНГУ-ын элчин сайдын яам, Улаанбаатар хот
2010 “Гэрэлт өнгө” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн, МУЭ-ийн арт галерей
2012 “Гэрэлт өнгө-2” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн, МУЭ-ийн арт галерей
2015 “Гэрэлт өнгө-3” Blue Mon арт галерей
2017 “Намрын өнгө” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн, МУЭ-ийн арт галерей
2018 “Character of pastel” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн, Best арт галерей
2018 “Алтан нутаг арт галерей” Төв аймаг, Заамар сумыг монголын анхны уран зургийн галерейтай сум болгосон.
2019 “Pastel” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн, Сэнгэраги арт галерей
2022 “Pastel” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн, Монгол Арт галерей
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Пастелаар зурдаг тэргүүлэх уран бүтээлчдийн анхны хамтарсан үзэсгэлэн болно
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв