SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Уур амьсгалын өөрчлөлтийн тунхаглалд Монгол Улсыг нэгдэхийг уриалав


    С.Мөнхбаатар
     2022-12-12 16:37
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хатагтай Дебора Коминиг манай оронд тавтай морилж, тухлан саатахыг хүсье гээд Монгол Улс 1961 онд НҮБ-д 101 дэх гишүүнээр элссэний 60 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэсэн бөгөөд НҮБ, түүний салбар нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг тод жишээ бол Монгол Улсын Их Хурлаас Парламентын боловсрол хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Өсвөрийн парламент хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаад баяртай байна. Иймд бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх, Монголын хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх боломжийг олгох зорилгоор энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн энэхүү ажлын хүрээнд “Д парламент” хэмээх шинэ төслийг эхлүүлсэн. Энэ нь хууль боловсруулах үйл явцад өсвөр үеийнхний оролцоог татан оролцуулахад илүү шинэлэг арга байх болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.


    НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини хэлэхдээ, тэрбээр 2008-2010 онд Монгол Улсад ажиллаж байсан ба НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирлаар томилогдсноос хойш дахин зочилж байгаад туйлын баяртай байна. Учир нь “Өсвөрийн парламент 2021” хөтөлбөрийн хэрэгжилттэй өөрийн биеэр танилцах боломж олдож, Монголын парламент хүүхэд залуучуудынхаа дуу хоолойг сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэх боломжийг нээн өгч байгаа нь энэхүү хөтөлбөр үр дүнгээ өгч байгаагийн илрэл юм. Иймд миний бие Монголын хүүхдүүд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтолд ихээхэн санаа зовниж байгаа тэдний дуу хоолойг цааш нь уламжлах болно гэв. Тэрбээр, 2019 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас Хүүхэд, залуучууд ба уур амьсгалын өөрчлөлтийн тунхаглалыг баталсан. Засгийн газар хоорондын уг Тунхаг бичигт Монгол Улсыг нэгдэхийг уриалж байна гэв. Мөн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

    Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Шадар Суурин төлөөлөгч Аяако Каино, Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж болон албаны бусад хүмүүс байлцав.

    Өсвөрийн парламент хөтөлбөрийн тухай: Парламентын боловсрол хөтөлбөрийн хүрээнд “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан, People in Need, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын хооронд зохион байгуулж, хөтөлбөрт оролцогчдын сонгон шалгаруулалтыг Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд улс орон даяар нээлттэй зарлан, 21 аймаг, Улаанбаатар хотын 900 гаруй сурагчаас 90 сурагчийг сонгон шалгаруулсан юм.

    “Өсвөрийн парламент-2021” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ 2022 оны 5 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Улаанбатар хотноо зохион байгуулагдаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

    2022-03-31 17:34

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    2 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.