SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    "Худалдан авсан дүнгээрээ буцаан авах тул НӨАТ-ын хоёр хувийг нэмэх нь ашиггүй"


    Б.Болд
     2022-12-12 16:38
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубээс "НӨАТ ба Бизнес" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.  Хэлэлцүүлгийн зочноор МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, СЭЗИС-ийн ахлах багш, Татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргал, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ончинсүрэн нар оролцлоо.

    Монгол Улс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг анх 1998 онд баталж, 2015 онд шинэчлэн найруулж, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийн шинэчлэлээр татвар төлөгчийн бүртгэл, далд эдийн засгийг бууруулах, татварын тэгш шударга байх зарчмыг хангуулах зорилгоор НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт, сугалааны тохирол гэсэн урамшууллыг нэвтрүүлсэн юм.

    Сугалааны урамшуулал хэрэгжиж эхлээд долоон жил болсон ч иргэд, олон нийтээс сугалааг болиулах санал их гаргасан, сугалаанаас иргэд азтан болохгүй байна, шударга бус байна хэмээн шүүмжилсэн тул сугалааны урамшууллыг энэ оныг дуустал түр зогсоосон. Энэ талаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш Ч.Өнөржаргалаас дараах тодруулгыг авлаа.

    "МОНГОЛ УЛС НӨАТ-ЫГ ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН Ч ГАЖУУДУУЛСАН ЗҮЙЛ БИЙ"

    -НӨАТ-ын сугалааг түр зогсоох шийдвэр гаргасан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
    -Сугалаа бол НӨАТ-аас чөлөөлөгддөг ААН-үүдийн орлогыг ил болгох, 50 сая төгрөгийн орлогын босгонд хүрээгүй, НӨАТ суутган төлөгч болоогүй байгаа бизнесүүдийн орлогыг хянах, хэмжих гол зорилготой. Гэтэл бусад НӨАТ-аас чөлөөлсөн ажил үйлчилгээ олон байгаа шүү дээ. Тэдэнд хоёр хувийн урамшууллын систем байхгүй учраас тэр орон зайг сугалаагаар нөхөж байна. Сугалааг зогсоогоод эргээд ямар нөлөөлөл эдийн засагт үүсэх нь вэ гэдгийг харах нь гэж ойлгож байгаа. Гэхдээ бүр мөсөн зогсоох нь учир дутагдалтай. Уг нь энэ сугалаа иргэд баримтаа авах, бүртгүүлэх, хянах, хянуулах дадлыг бий болгох гол зорилготой шүү дээ.

    -Тэгэхээр НӨАТ-ын сугалааг бүр мөсөн зогсоох нь буруу гэж үү?
    -Зогсоочихвол ямар нөлөөлөл үзүүлэх бол гэдгийг тооцож, судлах нь зүйтэй болов уу гэж үзэж байна.

    -Ер нь НӨАТ иргэнд, улсад хэрэгтэй юу?
    -Хоёр талтай. Нэгдүгээрт, НӨАТ татварын системийг эрүүлжүүлдэг, хяналт тавих боломжийг олгодог, төсөвт найдвартай эх үүсвэрийг олгодог хэрэгтэй татвар гэж үздэг. Гэтэл нөгөө талд эцсийн хэрэглэгчийг шулдаг, хэрэггүй татвар гэх хандлага бий. Гэхдээ өнгөрсөн жилийн байдлаар дэлхийн 170 орон НӨАТ-ыг хэрэгжүүлж байна. Хэрэв энэ татвар хэрэггүй байсан бол 170 орон эхнээсээ зогсооно. Гэтэл таван орон л амжилтгүй нэвтрүүлсэн байдаг. Гэхдээ буцаад нэвтрүүлсэн, хоёр удаа туршаад эргүүлээд эхлүүлсэн ч улс байна. НӨАТ-ыг байхгүй болгочихвол ААН-ийн болон ХХОАТ-ыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Цаашлаад төсөвт мөнгө дутвал халамжийг байхгүй болгох асуудал яригдана.

    -Манай улс НӨАТ-ыг олон улсын жишгээр хэрэгжүүлж чадсан болов уу?
    -Манайх яг адилхан загвараар хэрэгжүүлж байгаа. Ганц, нэг гажуудуулсан зүйл бий. Тэр нь үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж байна гээд давхар зохицуулалт хийгээд гурил, махны, сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж ялгаатай байдал бий болгосон. Хэн бүхэн л тэр чөлөөлөлтөд хамрагдах гэсэн. Мэдээж шүү дээ. Гурван хүн НӨАТ төлж байхад хоёрыг нь хөнгөлөөд нэгийг нь үлдээгээд байвал гонсгор байдал бий болно биз дээ. Гурван хүүхдийнхээ нэгийг алаг үзэж байгаатай л адил. Үүнээс болж НӨАТ хэрэгжүүлэлтэд гажуудал үүссэн.

    -Иргэд НӨАТ-ын  хоёр хувийн буцаалтыг нэмэх санал их гаргадаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
    -Иргэд буцаан олголт гэж яриад байгаа. Уг нь буцаан олголт биш татвараа төлөхгүй байгаа хэсгийг ил болгох гэж баримтаа бүртгүүлснийх нь төлөө урамшуулж байгаа нэг хэлбэр. Энэ урамшууллын дүнг нэмэх боломж байгаа эсэхийг л шаардаад байна гэж хардаг.

    Нэг хүн 30 мянган төгрөг буцааж авлаа. Энэ мөнгөөр нэг орой хүүхдэдээ амттан аваад өгнө, үргүй зардал гаргаад дуусна.

    Урамшууллын дүнг нэмэхээр татварыг төлж байгаа эцсийн хэрэглэгчид төдийлөн ач холбогдолтой биш. Боломжийн амьдралтай хэсэгт дэмжлэг туслалцаа шаардлагагүй. Гол нь орлого багатай хэсгийг НӨАТ-ын урамшууллаар дэмжье гээд байгаа. Гэтэл орлого багатай учраас бага л худалдан авалт хийнэ шүү дээ. Тэгэхээр худалдан авсан дүндээ тохирсон л урамшуулал авна. Харин улсын төсвөөс гарах нийт урамшууллын дүн маш их байгаа.

    Жишээ нь өнгөрсөн жил 206 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ мөнгийг нэг дахин нэмэхээр дахиад 206 тэрбум төгрөг улсын төсвөө гарна гэсэн үг. Гэтэл манай улсад сургууль, цэцэрлэг, багш, эмч хэрэгтэй байна. НӨАТ-ын урамшууллыг нэмж үргүй зардал гаргахын оронд удаан хугацаандаа нийт иргэдэд хэрэгтэй зүйлд зарцуулах нь зүйтэй биш үү. Нэг хүн 30 мянган төгрөг буцааж авлаа. Энэ мөнгөөр магадгүй нэг орой хүүхдэдээ амттан аваад өгнө, үргүй зардал гаргаад дуусна. Тийм учраас буцаан олголтыг нэмэх нь төдийлөн үр ашигтай шийдвэр биш гэж харж байна.

    -Зах, худалдааны төвүүд баримт өгдөггүй, улмаар далд эдийн засаг цэцэглэсээр байгаа нь НӨАТ-ыг үгүйсгэх нэг шалтгаан болдог?
    -Хүн бүр татвараа төлж үүргээ биелүүлж улс, орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах ёстой. Хэрэглээний татвар буюу НӨАТ-ыг худалдан авч байгаа би төлж байгаа. Би үүргээ биелүүлээд татвартай үнээр бараагаа авчихлаа. Миний төлсөн татварыг бизнес эрхлэгч ашиг болгож өөртөө авч үлдээд байна гэдгийг маш сайн ойлгоод, хамгийн эхэнд эцсийн хэрэглэгч баримтаа нэхэж, тэмцэх хэрэгтэй байна. Зөвхөн төр үүнийг хийнэ гээд хараад байж болохгүй л дээ. Нөгөө талд ААН-үүд бизнесийг зөв эрхлэх хэрэгтэй. Бусдаас хурааж авсан татвараа төлж чадахгүйгээр бол тэр бизнесийг буруу л гэж хэлэх гээд байна.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна

    2022-04-20 14:57

    Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

    2022-03-31 17:34

    Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв

    2022-03-31 17:35
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.